Үйлчилгээний нөхцөл

Сүүлд шинэчлэгдсэн: 2026-03-31

1. Ерөнхий нөхцөл

Tasker Map (цаашид "Үйлчилгээ") нь map.tasker.mn домэйн дээр ажилладаг газрын зургийн API платформ юм. Үйлчилгээг ашигласнаар та эдгээр нөхцлийг зөвшөөрч байна.

2. Бүртгэл

Үйлчилгээг ашиглахын тулд бүртгүүлж API key авах шаардлагатай. Та бүртгэлийн мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Нэг хүн нэг бүртгэлтэй байна.

3. API ашиглалт

API key-г зөвхөн өөрийн апп, вэбсайт, сервис-д ашиглана. Бусад хүнд дамжуулах, нийтэд ил болгох хориотой. Сарын лимитээс хэтэрвэл хүсэлт хаагдана (429 Too Many Requests).

4. Төлбөр

Free plan үнэгүй. Pro болон Business plan-д сарын төлбөр төлнө. Төлбөр QPay-ээр хийгдэнэ. Төлбөр буцаагдахгүй.

5. Хязгаарлалт

Дараах зүйлсийг хориглоно:

  • API-г DDoS халдлагад ашиглах
  • Tile/data-г бүхлээр нь татаж авах (scraping)
  • Хууль бус үйл ажиллагаанд ашиглах
  • API key-г бусдад зарах, дамжуулах

6. Үйлчилгээний хязгаарлалт

Бид үйлчилгээний тасалдалгүй ажиллагааг 100% баталгаажуулахгүй. Техникийн засвар үйлчилгээ, шинэчлэлт хийх үед түр зогсолт гарч болно.

7. Өгөгдлийн эх сурвалж

Газрын зургийн өгөгдөл OpenStreetMap-аас авсан бөгөөд ODbL лицензийн дагуу ашигладаг. © OpenStreetMap contributors.

8. Нөхцөл өөрчлөх

Бид эдгээр нөхцлийг урьдчилан мэдэгдэлгүй өөрчлөх эрхтэй. Өөрчлөгдсөн нөхцөл энэ хуудсанд нийтлэгдэнэ.

9. Холбоо барих

Асуулт, санал хүсэлт байвал: info@tasker.mn